Улсын онцгой комисс өнөөдөр /2021.05.05/ 18.00 цагт хуралдах товтой байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 08-ны өдөр дуусах Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, Өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт буюу Улбар шар түвшинд шилжихээр болсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.
Улбар шар түвшинд ямар байгууллагууд ажиллах талаар журмыг дахин шинэчлэх асуудлаар ийнхүү хуралдаж гэж буй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хөл хориог шууд сулруулж бүх аж, ахуй нэгжүүдийг зэрэг нээх биш үе шаттай ажиллуулж эхэлнэ гэж буй. Тухайлбал, томоохон зах, худалдааны төвүүдийн хөл, хориог долоо хоногоор сунгаж, үсчин, гоо сайхны газрыг нээнэ гэх мэт зохицуулалтыг хийх аж.