CЕХ: АН 00.00 цагаас өмнө асуудлаа шийдэхгүй бол С.Эрдэнийн материалыг хүлээж авна

CЕХ: АН 00.00 цагаас өмнө асуудлаа шийдэхгүй бол С.Эрдэнийн материалыг хүлээж авна

Одоогоор МАН, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Харин Ардчилсан намын хувьд хоёр талын материалыг түр хүлээж авалгүй хойшлуулаад байна. Тухайлбал, Н.Алтанхуягийн материалыг хүлээж авахаас татгалзсан юм.  

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, “Хэрэв бид хоёр нэр дэвшигчийн материалыг зэрэг хүлээж аваад, аль нэгийг нь бүртгэвэл үндсэн эрх, үүргээсээ гажиж, шүүхийн байгууллага болчих эрсдэлтэй байна. Тийм учраас та бүхэнд хугацаа гаргаж өгч байна. 18.00 цагаас хойш танай намаас нэг л нэр дэвшигчийн материалыг хүлээж авъя. Эцсийн хугацаа 00.00 цаг. Тэгэхгүй бол УДШ-ийн лавлагаанд үндэслэж асуудлыг шийднэ.

УДШ-ээс АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа гэсэн лавлагаа гаргаж өгсөн. Харин тамганы тухайд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч Давж заалдах шатны шүүх хянаж байгаа юм байна. Иймд үүнийг шүүхийн маргаантай гэж үзээд, тайлбар хэлэх боломжгүй байна” гэсэн юм.