ЗАСГИЙН ГАЗАР: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

ЗАСГИЙН ГАЗАР: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.

Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.

Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ" гэлээ. 

Харин Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн ажилтнууд хэдэн хүнд вакцин хийсэн гүйцэтгэлээрээ цалинжиж явахаар боллоо. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг сая 138000 иргэн нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хоёрдугаар тундаа 26 хувь нь хамрагдсан байна. Өнөөдрийн хуралдаанаар ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжид зориулж 3.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-н гэхэд Улаанбаатар хотын иргэдээ вакцины нэгдүгээр тунд хамруулах шаардлагатай. Зургадугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдээ нэгдүгээр тунд хамруулж дуусах шаардлагатай байна. Манай улс вакцинаа цаг хугацаанд нь татан авч, вакцинд хамруулах боломжийг бүрэн хангасан. Тиймээс иргэдийн идэвх маш чухал байна" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковид-19 илрүүлэх сорьц авсан, баталгаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр туссан иргэдэд санхүүжилт олгох болсон. Халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар журам баталсан" гэсэн юм. 

ҮЗЭХ: