Засгийн газар хөл хориог сулруулах, ААН-үүдийн үйл ажиллагааг нээх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар хөл хориог сулруулах, ААН-үүдийн үйл ажиллагааг нээх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
  • Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
  • Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх юм.

Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах учиртай.