Д.Энхбат: ХҮН надад сонгуулийн зардал, мөнгөний талаар ямар ч урьдчилсан нөхцөл тавиагүй

Д.Энхбат: ХҮН надад сонгуулийн зардал, мөнгөний талаар ямар ч урьдчилсан нөхцөл тавиагүй

Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Д.Энхбат нэр дэвшихээр шалгараад буй. Түүнээс гадна ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших саналыг Д.Жаргалсайхан. Б.Болдсайхан, нийтлэлч Б.Батбаяр /баабар/, Ц.Оюунгэрэл, Б.Нямтайшир нарын хүмүүс тавьсан гэх мэдээлэл бий. Ингэхдээ Ц.Оюунгэрэлд санал тавихдаа тодорхой мөнгө нэхсэн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн түгээд байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Д.Энхбат өөрийн твиттер хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “ХҮН Электорат эвсэл надад сонгуулийн зардал, мөнгөний талаар ямар ч урьдчилсан нөхцөл тавиагүй. Бид сонгуулийн зардлаа хамтран ажиллаж, 100 хувь хандив, дэмжлэгээр бүрдүүлнэ. Энэ бол зөвхөн бидний бус, мөн олон мянган дэмжигчийн маань үйл хэрэг учир бид зарчмаа л дагана” гэжээ.