Н.Энхбаяр: Үндсэн хууль өөрчлөх, Бүгд найрамдах улс болох тохироотой МАН-тай нэгдсэн

Н.Энхбаяр: Үндсэн хууль өөрчлөх, Бүгд найрамдах улс болох тохироотой МАН-тай нэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдсэн, нийлсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "МАН-тай гэрээнд үндэслэн нэгдсэн нийлсэн. Бид тодорхой зорилтын үүднээс МАН-тай нэгдэж У.Хүрэлсүхийг дэмжихээр болсон" гэв. Дараах гурван зарчмыг МАН-ын удирдлагуудтай ярилцаж, хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

  1. Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцолцоог засаж, залруулж зөв тогтолцоотой болохоор санал бодлоо солилцож байна.
  2. Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. У.Хүрэлсүх дарга Засгийн газар удирдаж байхдаа уул уурхайн ордууд цөөхөн хэдэн хүний өмчлөлд шилжсэнээс болж хээл хахууль луйвар булхай их байна, тэндээс ирэх орлого ард түмэнд ирэхгүй байгааг байр сууриа илэрхийлж, зарим ордууд газруудыг хураах талаар идэвхтэй санаачилгатай ажилласан. Энэ талаар бид үргэлжлүүлэн хамтран ажиллана.
  3. Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулахыг зорьж байгаа. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Норвеги, Швед, Англи, ОХУ зэрэг улсууд Үндсэн хуульдаа ямар улс байгуулахыг зорьж байгаа бичдэг. Тэнд нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс болно гэсэн байдаг. Ниймгийн чиг баримжаатай гэдэг нь залуучуудыг бүгдийг нь боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох. Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь илүү оролцдог, ажлын байрыг бий болгоход төр засаг нь тусалъя, хүмүүсийн хөдөлмөрийг шинээр үнэлж, цалин хөлсийг нэмэх зэрэг асуудлыг маш тэгш шударгаар тусгасан байдаг.

У.Хүрэлсүх ялагдсан ч МАХН энэ нэгдэлдээ үнэнч байж, үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө бат зогсоно. Бид хэлсэндээ байна гэлээ. МАХН МАН-тай нэгдсэнээр Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110, аймаг нийслэлийн тэргүүлэгчдэд 6, дүүрэг сумын намын тэргүүлэгчид 4, нийслэл дүүргийн намын хороонд 4 хүнийг МАХН-аас ажиллуулахаар тохиролцсон байна. Одоогоор энэ тоог эцэслэн тохирсон бөгөөд нэр зааж тохироогүй аж.

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр луу өдөр

24 минутын өмнө