ВИДЕО: ХҮН Ерөнхийлөгчид дэвшүүлэх саналыг Ц.Оюунгэрэлд тавихдаа түүнээс МӨНГӨ нэхсэн үү

ВИДЕО: ХҮН Ерөнхийлөгчид дэвшүүлэх саналыг Ц.Оюунгэрэлд тавихдаа түүнээс МӨНГӨ нэхсэн үү

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ -аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа, иргэдээс асуулга авч, дараа нь хамгийн их санал авсан хүмүүстээ санал тавьсан гэж буй. 

Тодруулбал, ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших саналыг Д.Энхбат, Д.Жаргалсайхан. Б.Болдсайхан, нийтлэлч Б.Батбаяр /баабар/, Ц.Оюунгэрэл, Б.Нямтайшир нарын хүмүүс тавьсан гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Ц.Оюунгэрэлд ХҮН-аас санал тавихдаа тодорхой мөнгө нэхсэн байж болзошгүй байна. Учир нь Ц.Оюунгэрэл хэвлэлд өгсөн тайлбартаа “Би ХҮН-аас нэр дэвших хүсэлтэй байгаагүй. Анхны сэтгэгдлээс бол “миний байх ёстой газар биш юм байна” гэсэн сэтгэгдэл төрсөн. Би улс төрийг хямдхан, мөнгөнөөс хараат бус болгоё гэсэн зүйлийг ярьдаг. Энэ зүйлүүд дээр тийм ч амархан санал нийлэх газар биш байлээ” гэжээ.