ХУУЛЬ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж хууль ЗӨРЧЖЭЭ

ХУУЛЬ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж хууль ЗӨРЧЖЭЭ

2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар нар АН-д элсэж, тус намын УИХ дахь бүлэгт нэгдэж байгаа талаараа мэдэгдсэн.

Тэгвэл Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж болохгүй юм байна. Учир нь “УИХ дахь намын бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох хуультай. Бие даагч, эсхүл өөр намаас нэр дэвшин сонгогдсон гишүүн нэгдэж болдог байсан хууль 2020 онд хүчингүй болсон” гэж буй юм.

Тодруулбал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, бие дааж болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүд АН-ын бүлэгт нэмэгдэх хууль зүйн үндэслэл байхгүй юм байна.




Өнөөдөр луу өдөр

38 минутын өмнө