МАН, МАХН -ууд нэгдэх болсон талаараа мэдэгдсэн. Иймд МАХН-аас нэр дэвшиж, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч тус намаас гарч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл МАХН ээлжит бус Их чуулганаа энэ сарын 16-нд товлосон байна. Учир нь улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд нэгдэн нийлэх тухай асуудлаар МАХН-ын Их чуулган хуралдаж шийдвэрлэх ёстой тул ийнхүү тус нам ээлжит бус их чуулганыг зарлажээ.