Ц.Элбэгдоржийн “Алтангадас”-аас татгалзаж, Х.Баттулгын шагналыг С.К.Шойгу авчээ

Ц.Элбэгдоржийн “Алтангадас”-аас татгалзаж, Х.Баттулгын шагналыг С.К.Шойгу авчээ

2017 оны долдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “монгол туургатан түмний төлөөлөл” хэмээн БНХАУ-ын иргэн, дуучин н.Тэнгэр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын зургаан иргэнийг Алтангадас одонгоор шагнасан байдаг. 

Харин С.К.Шойгугийн хувьд “гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг” гэж мэдэгдэж байв. Учир нь тэрээр тус шагналаас татгалзсан гэх албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, түүнийг 2018 онд манай улсад айлчлах үеэр нь шагнаж байв.

Товчхондоо, тэрээр Ц.Элбэгдоржийн шагналаас татгалзаж, харин Х.Баттулгын өгсөн шагналыг авсан гэсэн үг юм.

С.К.Шойгуг шагнах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигт “Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ. Мөн Wikipedia сайтад С.К.Шойгу нь “Монгол Улсын цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан талаар дурджээ. Харин “Алтангадас” одонтой гэсэн мэдээлэл алга байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд барууны томоохон хэвлэлүүдэд “Монголын төрийн тэргүүн “Рио Тинто” зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад итгэдэггүй, тэднийг эсэргүүцдэг хүмүүстэй илүү хамтарч ажиллах болсон. Тэрээр В.Путиныг биширдэг, орос хэлээр чөлөөтэй ярьдаг” зэргээр мэдээлэлдэг болоод буй.