Ч.Өнөрбаяр: Ардчилсан намыг бүртгэхгүй байх үндэслэлгүй

Ч.Өнөрбаяр: Ардчилсан намыг бүртгэхгүй байх үндэслэлгүй

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн нэрийг өнөөдөр /2021.05.03/ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ.

Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нэр дэвших үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өгөв. Тодруулбал, тэрбээр "Өчигдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэнд холбогдох шаардлагатай материалуудаа өгсөн. Тодруулбал, улсын бүртгэлийн гэрчилгээний бичиг, дээд шүүхийн холбогдох тогтоолыг өгсөн. Би улсын бүртгэлд хуулийн дагуу бүртгэлтэй намын бичиг баримтыг өгч байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль учраас хуулийн дагуу болох ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гарч гурав дахь өдөртөө багтаан намуудын материалыг хүлээн авах аж. 

Ардчилсан намыг бүртгэхгүй байх үндэслэл үгүй гэж бодож байна. Гэхдээ үүнийг Сонгуулийн ерөнхий хороо шийднэ. Үндсэн хуулиар УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ гээд бүх бичиг баримт байна. Намын даргын маргаантай холбоотой л асуудал бий. Түүнээс Ардчилсан нам байхгүй болсон юм биш. Шинэ дарга Дээд шүүхээр бүртгэгдэх хүртэл хуучин дарга нь хүчинтэй" гэлээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгууль шударга болсон гэж үзэж буй гишүүд дотоод сонгуулийн хороо болон холбогдох байгууллагад хандах хэрэгтэй гэж мөн тэрбээр хэллээ. 




Өнөөдөр бар өдөр

22 цагийн өмнө