Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж.
Одоогоор Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55% нь вакцины хоёр дахь тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна.
Түүнчлэн УОК, Засгийн газар энэ долоо хоногт хуралдаж, хатуу хөл хориог суллах эсэхийг шийдвэрлэх юм.
УОК-ын ажлын хэсэг 5-р сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн.
— Ganzorig (@GanzoTg) May 2, 2021
Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал.
Энэ үед УБ-н 18+иргэдийн 55%-нь 2 тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна. pic.twitter.com/K622UQUf89