МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн материалтай танилцсаны эцэст 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг дэмжсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар таван гишүүний материал МАН-ын Удирдах зөвлөлд очсон гэх. Үүнээс хамгийн их санал авсан хоёр гишүүнийг Бага хурал руу оруулж санал хураалгана гэж байсан билээ. Тэгвэл Бага хурал 15.00 цагт товлогдсон бөгөөд яг одоо эхлэх гэж байна. Хурал цахимаар болох юм.