УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж оролцох хуулийн зохицуулалттай.
Иймд парламентад суудалтай Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ өнөөдөр /2021.05.02/ Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээ тодруулах юм байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд "Зөв ХҮН электорат" эвсэл буюу ХҮН, МСДН, ЗЁН намууд хамтарч оролцсон тул эдгээр намууд хамтарч хуралдах ажээ.
Ингээд ХҮН-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр
- Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/,
- Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан,
- Датаком ХХК-ийн үүсгэн байуулагч Д.Энхбат,
- МАК компанийн Б.Нямтайшир,
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
нар нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. Тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшихийг өнөөдөр болох ХҮН, МСДН, ЗЁН намууд хамтарсан хурлаар шийдэх юм.