АЛБАН БИЧИГ: “Н.Алтанхуяг нь АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй” гэжээ

АЛБАН БИЧИГ: “Н.Алтанхуяг нь АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй” гэжээ

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар уламжилж, бүртгүүлсэн.

Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг. Энэ талаар албан эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа, “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан. Иймд тус намын хороо хуралдаж Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс хассан” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл яг одоо намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээсэн байна. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Г.Очирбатын албан тоот




Өнөөдөр бар өдөр

19 цагийн өмнө