УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс хассан байдаг. Тэрээр өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Харин тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ О.Цогтгэрэлийн АН-д уламжилсан. Мөн тэрээр УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ гаргажээ.