Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, С.Баяр нарыг дэвшүүлэх хүсэлтэй гэв

Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, С.Баяр нарыг дэвшүүлэх хүсэлтэй гэв

Ирэх тавдугаар сарын эхээр парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд уламжлах ёстой. 

Харин МАН, АН, МАХН, ХҮН намаас ямар хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоогүй, таамга төдий байна. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас М.Энхсайхан, МАН-аас С.Баярыг нэр дэвшүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Учир нь тэднийг Оюутолгой болон Тавантолгойн асуудлаар хэлмэгдүүлж, хорих ял оноосон гэж тэрээр үздэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. 

Тодруулбал, тэрээр өөрийн твиттер хуудастаа”Ерөнхийлөгчид хэн дэвших. Олон хүн санаагаа чилээж. Би бол АН-М.Энхсайхан, МАН-С.Баяр. Магад гэж хорьсон  ч юм билүү. Төр Элчин хийж байхад нь дуудсан, гаргаад ирж бас чадна. Шоронгоос сонгогдсон Ерөнхийлөгч дэлхийд байна. Сонгогдсон гишүүн манайд ч байна. Эцэст нь ард түмэн л шийднэ” гэжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.