АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль “цахим” болон “цаас”-аар явагдаж өндөрлөсөн. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан.
Улмаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах их хурал өнгөрөгч долоо хоногт Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болж, дөрөвдүгээр сарын 08-ны өдөр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д хандсан байдаг. Тэгвэл М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах их хурал цахимаар саяхан болсон болж, саяхан түүнийг АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д хандсан гэж буй. Тэгвэл маргааш /2021.04.27/ АН-ын даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал зарлагдсан байна.