Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт зарлагдсан байна. Уг хуралдаанаар хөл хориог сунгах УОК-ын саналыг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах аж. УОК хөл хориог тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгах санал гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэзээ танилцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Засгийн газрын хурлаар ирэх сарын 07-ныг хүртэл хөл, хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна
2021-04-23 14:15
Засгийн газрын хурлаар ирэх сарын 07-ныг хүртэл хөл, хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна
2021-04-23 11:55
ТОДРУУЛГА: Хөл хориог 12 хоногоор сунгахыг УОК дэмжсэн нь үнэн
Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорио энэ сарын 25-ны өдөр буюу ирэх ням гарагт дуусах тул цаашид хөл хориог сунгах эсэх асуудлаар УОК яг одоо хуралдаж байна.
Харин хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу нийт 12 хоногоор сунгахыг УОК дэмжсэн гэж зарим хэвлэлд мэдээлсэн юм. Бид энэ талаар УОК-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоох саналыг УОК дэмжсэн нь үнэн" гэсэн юм. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд УОК тус шийдвэрээ өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар оруулж, батлуулна гэсэн мэдээлэл байна.
2021-04-23 10:17
ТОДРУУЛГА: Хөл хориог сунгахыг УОК дэмжсэн, хугацааг нь ярилцаж байна
Өчигдөр 20:30 цагт Улсын онцгой комисс хуралдсан ч, тус хурлаар дархлаажуулалтыг хэрхэн хийх, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан байгаа юм.
Харин Улаанбаатар хотод тогтоосон 15 хоногийн хатуу хөл хорио ирэх ням гараг /2021.04.25/-т дуусаж байгаа бөгөөд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 14 хоног сунгах саналыг Улсын Онцгой комисс /УОК/-т хүргүүлсэн гэх албаны мэдээлэл байгаа. Иймд өнөөдөр /2021.04.23/ УОК хатуу хөл хориог сунгах эсэх асуудлаар хуралдаж, тодорхой шийдэлд хүрээд Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулж батлуулна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг мэдэгдсэн.
Тэгвэл албаны эх сурвалж бидэнд өгсөн мэдээлэлдээ “хөл хориог сунгах ЭМЯ-ны саналыг УОК ерөнхийдөө дэмжсэн. Харин хугацааг нь хэрхэх талаар тодорхой шийдэлд хүрээгүй, ярилцаж байна. Улмаар хугацаагаа өнөөдөр тогтоод Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, батлуулна” гэсэн юм.
УОК-ын нэгдсэн хуралдаан болж байна. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
— Ganzorig (@GanzoTg) April 23, 2021
Израйль 2020.12.14-нд хөл хориотой вакцинаа эхлүүлэхэд халдвар нэмэгдээд 2 дахь тунгаа тариад 10 гаруй хоногийн дараагаар буурч 1 сарын дараа буюу 4 сар гэхэд халдвар 95 хувиар буурсан. /Зурагт бусад/ pic.twitter.com/2WWsQ2ril0