УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Нэг нам хүч түрж шийдэж байна." гээд тав хоногийн завсарлага хүсэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн дагуу өнөөдөр хэлэлцэх ёстой гэж хэлээд 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.