Өнөөдөр /2021.04.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хурлыг зарлан хуралдуулж байна.
Тус хурлаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмыг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шалгаруулах журмыг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар ахалсан байна.
Тус ажлын хэсэг нь “сонгоно шалгаруулах журам”-ыг боловсруулахдаа, АН-ын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалахын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг гол баримт бичгүүдийг сууриа болгосон байна. Улмаар тус журмыг батлах болсон шалтгаанаа “Өмнө нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь тус намын үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Иймд тус нам анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага бүхий журмыг боловсрууллаа” гэж онцолжээ.