Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон түүний гэр бүлийг тойрсон асуудал иргэдийн шүүмжлэлд орсоор байна.
Тухайлбал, С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ын улаан бүс буюу коронавирусийн халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тасаг руу нэвтэрч, хэсэг хугацааг өнгөрөөж, тэндээсээ шууд гарч нийгмийн харилцаанд орсон байж болзошгүй мэдээлэл гарч олны дургүйцэлтэй тулгарсан. Тэгвэл С.Амарсайхангийн хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27,166 ам.долларын зээл авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ийн Бристолын Их сургуульд суралцаж байж болзошгүй гэх мэдээлэл гарч эхлээд байна. Тус мэдээлэл А.Эрдэнэхүслэнд нь энэ оны хоёрдугаар сард 16 –ны өдөр зээл олгосон гэжээ.
Учир нь Шадар сайд С.Амарсайхан нь улсын зээлд хамрагдаад байхгүй, нэлээдгүй чинээлэг нэгэн гэдэг бөгөөд тэрээр “Оюуны ундараа групп” ХХК, “МСГ” ББСБ, Эво вэлнэс ХХК зэрэг аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшдэг гэдэг.
Ажилчин гэр бүлийн хүүхдэд хүсээд ч олдохгүй 77,423,100 төгрөг САмарсайхан ба Ичдэггүй ИХО нарын гэр бүлийн хувьд халаасны л мөнгө шдээ
— Ари (@ariunq) April 19, 2021
Гтл ягд ийм нарийндаа хатсан Хулгайч бдг юм бэ Хулгайчууд чинь
Эхнэр нь түүнийг УОК даргаас,Хүү нь түүнийг гишүүн бхаас огцруулах шавийг тавилаа pic.twitter.com/zzBlUkg0x0