Ё.Отгонбаяр: Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол Сенатын хуралдаанаар батлагдлаа

Ё.Отгонбаяр: Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол Сенатын хуралдаанаар батлагдлаа

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг баталжээ. Энэ талаар АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн тветтер хуудсаараа дамжуулж мэдээлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.

Энэхүү айлчлалын үр дүн болж батлагдсан “Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоол нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж буй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна АНУ-ын Конгрессод өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.