ТОДРУУЛГА: Япончууд буцалтгүй тусламжаар өгөх вакцинаа тав, зургадугаар сард нийлүүлнэ гэв

ТОДРУУЛГА: Япончууд буцалтгүй тусламжаар өгөх вакцинаа тав, зургадугаар сард нийлүүлнэ гэв

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) дамжуулан Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн сарын 11-ны өдөр талууд ноот бичигт гарын үсэг зурсан.  Төслийн хүрээнд, цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болоод буй_

Ингэхдээ, хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг нийлүүлэхээс гадна “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

Тэгвэл уг вакциныг хэзээ Монголд нийлүүлэх талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Ариун-Учралаас тодруулахад "Япончууд ноот бичигт гарын үсэг зурахдаа л хэзээ өгөхөө мэдэгдээгүй. Тэгэхээр тав, зургадугаар сараас нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна" гэлээ. 

Төслийн хүрээнд АстраЗенека болон Файзер, Модерна гэсэн гурван төрлийн вакцинаас оруулж ирнэ гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө