Л.Болдын байрнаас Ц.Тувааны АН нүүж Н.Цэнгэлийн байшинд иржээ

Л.Болдын байрнаас Ц.Тувааны АН нүүж Н.Цэнгэлийн байшинд иржээ

Ц.Туваан, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд тус намын үйл ажиллагааг ШИНЭ намын удирдлага, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Л.Болдын эзэмшлийн “Богд банк”-ны байранд 2020 оны долдугаар сараас эхлэн өдийг хүртэл явуулж байсан байдаг. 

Тэгвэл тэд саяхнаас эхлэн Төв шуудангийн урд байрлах С.Зоригийн хөшөөний дэргэдэх байранд байрлах болсон талаараа мэдэгджээ. Тодруулбал, АН одоог хүртэл өөрийн гэсэн байргүй, хэн тус намыг удирдана түүний эзэмшлийн байранд нүүж явдаг байна. 

Харин С.Зоригийн хөшөөний хажууд байдаг байшинг АН-ын төв байр гэж олон иргэд үзэх нь бий. Тэгвэл тус байшин нь “Шинэ дэвшил холбоо” гэх ТББ-ын эзэмшилд байдаг  юм байна. Тус байгууллагыг Д.Ганболд, Н.Цэнгэл эзэмшдэг байна. Иймд АН өмнө нь тус байшинд байхдаа Д.Ганболд, Н.Цэнгэл нарт түрээс төлдөг байжээ. 

УБЕГ-ын мэдээлэл

Харин АН өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа нь Н.Алтанхуягтай холбоотой гэж харддаг. Учир нь “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан АН-ын төв байр буюу “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин нь болон газар түүний үед нэр бүхий банканд зарагдсан байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.