Б.Жавхлан: Манай улсад нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа, үүнээс 1.7 сая тун вакцин баталгаажсан

Б.Жавхлан: Манай улсад нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа, үүнээс 1.7 сая тун вакцин баталгаажсан

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалттай холбоотой дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Засгийн газар өнөөдрийг хүртэл 14,079,020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5,580,000 вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3,080,000 нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм.

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа. Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн 1 дүгээр тун болон тодорхой хэмжээнд 2 дугаар тун хийлгэсэн байна” гэж мэдээллээ.