Б.Энх-Амгалан: Нэр бүхий шүүгч болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Алтанбулаг боомтоор 20 сая доллар оруулсан хэргийг шалгаж байна

Б.Энх-Амгалан: Нэр бүхий шүүгч болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Алтанбулаг боомтоор 20 сая доллар оруулсан хэргийг шалгаж байна

ҮАБЗ-ын Ажлын албаны ажилчид их хэмжээний валют хил давуулан оруулж ирсэн асуудал болон өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн. Тодруулбал ҮАБЗ-ын нэр бүхий гишүүн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу авто машинтай хил нэвтэрч, буцахдаа 20 сая ам.доллар оруулж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийн ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна" гэж мэдэгдлээ.