УОК өнөөдөр 11.30 минутад хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдсан. Хуралдаанаас дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газар 14.00 цагаас уг саналыг хэлэлцэх юм байна. Мөн дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай.