УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахуудаас илэрсэн байна. Тиймээс УИХ-ын Тамгын газраас "Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил" гэсэн чиглэлийг өгсөн байна.
УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм. УИХ-ын тамгын газрын ажилчдыг өнгөрсөн сарын сүүлээр вакцинд хамруулсан билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан цахим хаягаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслахуудаас коронавирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ. Манай ажлын алба нийт таван алба хаагчтай бөгөөд нэг зөвлөх, нэг туслах, гурван бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг.