С.Амарсайхан сайд “Хуц” гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарч явжээ

С.Амарсайхан сайд “Хуц” гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарч явжээ

Энэ долоо хоногийн даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хурлаасаа хөөжээ. 

Учир нь тэрээр “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авилгаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авилга төлж байна. Замын-Үүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү” хэмээгээд С.Амарсайханыг бүлгийн хурлаасаа хөөж гаргажээ. Харин Шадар сайд С.Амарсайхан “Хуц” гэж хэлээд гарсан талаар эх сурвалж мэдээлжээ.