Өнөөдөр /2021.04.06/ болсон Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн юм. Тус хуралдаанд УИХ-ын гишүүд болон ЗХЖШ, Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дарга нарт юу дутагдаад байна вэ? Яагаад цэргийн алба хааж байгаа хүүхдүүд амиа алдаад байна вэ? гэсэн юм.