Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийг тойрсон асуудлаар маргааш /2021.04.06/14.30 цагт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн тветтер хуудаснаа мэдээлжээ.
Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар маргааш буюу 2021.04.06-ны өдөр 14.30-д УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдана.
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) April 5, 2021