МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал залуучуудын холбоо /НАМЗХ/-ны 24 жилийн ой өнөөдөр тохиож байгаа ажээ.
Иймд тус арга хэмжээг тохиолдуулан МАН-ын залуучууд мэндчилгээ дэвшүүлсээр байна.
Тэгвэл саяхан хорих ангиас суллагдсан, МАН-ын гишүүн асан Н.Номтойбаяр “НАМЗХ-ны 24 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Гурван шоронгоор дамжин явахад сэтгэл эмзэглэмээр асуудал нь залуучууд шоронгоор дүүрсэнд байлаа. ЗГ нь манлайлаад НАМЗХ, МЗХ, АЗХ холбогдох ТББ-тай хамтраад хэрэгжихүйц бодлого гаргах шаардлагатай байна. Надад ч бодсон шийдэл байна” гэж мэдэгджээ.
НАМЗХ-ны 24 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Гурван шоронгоор дамжин явахад сэтгэл эмзэглэмээр асуудал нь залуучууд шоронгоор дүүрсэнд байлаа. ЗГ нь манлайлаад НАМЗХ, МЗХ, АЗХ холбогдох ТББ-тай хамтраад хэрэгжихүйц бодлого гаргах шаардлагтай байна. Надад ч бодсон шийдэл байна.
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) April 5, 2021