Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хоёр гишүүнийг томилов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хоёр гишүүнийг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолыг батлав.

Уг зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Мөн Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна. Байнгын хорооноос Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилох тухай тогтоолын төсөл боловсруулжээ.

Ийнхүү санал хураахад Э.Энхжаргал, Л.Төр-Од нарыг тус зөвлөлийн гишүүдээр томилохыг дэмжиж, тогтоол батлав. Харин С.Эрдэнэбат, С.Жаралсайхан, Х.Амгалан нарыг томилохыг дэмжээнгүй тул Нийгмийн бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцэх болов.

ҮЗЭХ: