Х.Нямбаатар: Баар, ресторанд архийг шилээр нь биш хундагаар зарах хууль санаачилсан

Х.Нямбаатар: Баар, ресторанд архийг шилээр нь биш хундагаар зарах хууль санаачилсан

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрээр “Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байна гэсэн судалгаа гарсан. Энэхүү өргөн барьж байгаа хуулинд төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна. Савлагааны тухайд жижгээр савладаг байдлыг хориглож байгаа. Соёлтой хэрэглээний хувьд бармен, үйлчлүүлэгчдийг заавал сургалтад хамруулах, усны хэрэглээг үнэ төлбөргүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт  их согтуурсан хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зэргийг оруулж ирсэн. Мөн архийг шилээр нь биш, хундагаар зарахаар хуульчилсан хэмээн мэдээлсэн нь зарим гишүүдийн шүүмжлэлийг хүлээсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зүйн сайд архийг нэг шотоор зарна гэж ярьж байна. Тэгээд пивоо яах юм, халбагаар уух уу, тэгээд жаахан байж байсанаа “хөөе ахиад нэг халбага пиво” гээд ингээд явах юмуу” хэмээн шүүмжлэнгүй хандсан юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө