Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хорих ангид хоригдож буй С.Баяр, Да.Ганболд нарыг эргэж очсон талаараа жиргэжээ.
Тэрбээр жиргээндээ “Тэд улс төрийн хилс хэргээр ял эдэлж буй” гэж бичжээ. Түүнийг уулзахад С.Баяр, Да.Ганболд нар “Бид яах вэ. Дэлхийд шинэ хүйтэн дайн эхэлж буй энэ ноцтой цаг үед улс төрчид ухаанаа олохгүй, эх орноо эрсдэлд оруулчих вий дээ” гэж ярьсан байна.
Улстөрийн хилс хэргээр шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан С.Баяр,Шадар сайд асан Да.Ганболд нарыгаа эргэж очлоо.
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) March 31, 2021
“Бид яахав,дэлхийд шинэ хүйтэн дайн эхэлж буй ноцтой энэ цаг үед улстөрчид ухаанаа олохгүй эх орноо эрсдэлд оруулах вий!”гэсэн юм ярьцгааж сууна.Чанга эрчүүд дээ!