С.Амарсайхан: 14 хоногийн хугацаанд зам засвар, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй

С.Амарсайхан: 14 хоногийн хугацаанд зам засвар, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн бөгөөд УОК-оос гаргасан хөл хорио тогтоох саналыг дэмжээгүй, харин 10 чиглэлийн салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 03-18 хүртэл хязгаарлаж буй талаар бид мэдээлсэн билээ

УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үүний зэрэгцээ эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байгаа.

Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ.

14 хоногийн хугацаанд зам засвар, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учир халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллана" гэв. 

ҮЗЭХ: