ЖИРГЭЭ: “Ц.Оюунгэрэл бол дураараа хүн” гэж С.Одонтуяа мэдэгдэж түүнтэй маргалдав

ЖИРГЭЭ: “Ц.Оюунгэрэл бол дураараа хүн” гэж С.Одонтуяа мэдэгдэж түүнтэй маргалдав

Саяхан болж өндөрлөсөн АН-ын даргыг тодруулах цахим сонгуульд УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн. 

Харин түүний ийнхүү нэр дэвших үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ямар нэг байр суурийг илэрхийлж, түүнийг дэмжээгүй юм. Учир нь тэрээр АН-ын эмэгтэй гишүүдээс ганцаараа өрсөлдөж, ялагдал хүлээсэн. 

Тэгвэл энэхүү үйл явдалд Ц.Оюунгэрэл “АН-ын дотоод сонгуульд намайг дэмжсэн бүх гишүүддээ маш их баярласан шүү. Ил далд эсэргүүцсэн бүрийг бас ойлгосон. Харин дуугүй байсан нөхдөдөө намаа эвэнд нь оруулах ажилд нь амжилт хүсье. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхоо байр суурийг энэ явцад хайгаад ололгүй л дууслаа” гэж байр сууриа илэрхийлжээ. 

Гэтэл түүний энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой нэг ч удаа байр сууриа зөвшилцдөггүй дураараа хүн шүү дээ. 2020 оны долдугаар сард С.Эрдэнэ хурдан огцор би намын дарга болмоор байна гэсэн. Орон нутгийн сонгууль /ОНС/ өмнө би НАН дарга болно гэхээр нь яриа хэлцэл хийгээд явтал “Танай Оюунгэрэл болилоо гэсэн та мэдээгүй юм уу?” л гэсэн. зургаан сар, зургаан шийдвэр гаргахаар ойлгохгүй юм” гэжээ.