ВИДЕО: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар маргалдаж, хэрэлдсэн үйлдэлдээ уучлал хүсэв

ВИДЕО: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар маргалдаж, хэрэлдсэн үйлдэлдээ уучлал хүсэв

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2021.03.30/ хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар ширүүн маргалдаж улмаар гар зөрүүлэх дөхсөн. 

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар орно хэмээн бухимдсанаас болж маргаан үүссэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар уг үйлдэлдээ уучлал гуйлаа. Улмаар Ж.Ганбаатар гишүүн "Байнгын хорооноос миний нэрийг санал болгосон юм байна лээ. Би өөрөө орно гэсэнгүй шүү. Би нэрээ татчихье" гэсэн юм. 

ҮЗЭХ: