Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-н хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх буюу хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-ын хуралдаанд оруулсан. Тус саналыг Улсын онцгой комисс дэмжсэн бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулж байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох эсэхийг Засгийн газар өнөөдөр эцэслэн шийднэ.