УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хөл, хорио тогтоосон тохиолдолд авах арга хэмжээг хэлэлцэж байна

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хөл, хорио тогтоосон тохиолдолд авах арга хэмжээг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын шуурхай штаб яг одоо /2021.03.30/ хуралдаж байна. Хуралдаанаар ирэх сарын 03-18-ны өдөр хатуу хөл, хорио тогтоосон тохиолдолд халдварын эсрэг авах хариу арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс 14 хоногийн хөл, хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх саналыг гаргасан. Үүнийг Улсын онцгой комиссоос дэмжсэн бөгөөд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх юм.