ВИДЕО: Ж.Ганбаатарт хандаж "наймаачин хулгайч битгий хуцаад байгаарай" гэж Ж.Сүхбаатар хэлэв

ВИДЕО: Ж.Ганбаатарт хандаж "наймаачин хулгайч битгий хуцаад байгаарай" гэж Ж.Сүхбаатар хэлэв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар ширүүн маргалдаж улмаар гар зөрүүлэх дөхсөн байна. 

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар орно хэмээн бухимджээ. Үүнээс болж маргаан үүссэн байна. Энэ үеэр хурлын танхимд ажилласан бүлгийн ажилчдын хэлж буйгаар тэд цээжээрээ тулцгааж, заамдалцах үеэр бусад хүмүүс салгажээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Надад итгэхгүй байна уу, үгүй юу. Хөндлөнгийн хяналт хийнэ. Сайн хар. Хүмүүст итгэ. Зөвхөн өөрсдийгөө мундаг гэж битгий бод.  Би өөрөө гүйгээгүй шүү. Чи зүгээр байгаарай" гэсэн бол Ж.Сүхбаатар "Найзан дундаа "Надад итгэ, барь" гээд. Хуулиа барих ёстой юм. Чи ганцаараа мөнгөтэй юу. Наймаачин хулгайч битгий хуцаад байгаарай чи" гэж бухимдсан юм. 

ҮЗЭХ: