ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мьянмарын асуудлаар МЭДЭГДЭЛ гаргав

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мьянмарын асуудлаар МЭДЭГДЭЛ гаргав

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулан ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсч байна. Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ. Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна" гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө