АН-ЫН БҮЛЭГ: 10 их наядын хөтөлбөрөөс өмнө өнгөрсөн онд хэрэгжүүлсэн 5.1 их наядын үр дүн, тайланг хэлэлцэх ёстой

АН-ЫН БҮЛЭГ: 10 их наядын хөтөлбөрөөс өмнө өнгөрсөн онд хэрэгжүүлсэн 5.1 их наядын үр дүн, тайланг хэлэлцэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа. Тэрбээр "Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор холбогдох сайд нараас мэдээлэл авч өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрийн үр дүн, тайланг хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна. 

Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр ч оновчгүй, аж, ахуй нэгжүүдээ дэмжих ажлыг орхигдуулсан байна. Тухайлбал, 80 мянган аж, ахуй нэгж дэмжлэг авч чадахгүй үлдэхээр байна. 400-500 мянган иргэн ажлын байраа алдагдуулсан байгаа үйл явцад анхаараагүй байна. Үүнийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа ярилцлаа" гэлээ. 

ҮЗЭХ: