Хүчингийн хэрэгт холбогдож явсан П.Энхмөнх УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогджээ

Хүчингийн хэрэгт холбогдож явсан П.Энхмөнх УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогджээ

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат томилогдон ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр тус бүлгийн орон тооны бус зөвлөхөөр П.Энхмөнхийг томилж, үнэмлэхийг нь гардуулжээ. 

Алдарч уяач Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх нь загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж байсан нэгэн юм. Тодруулбал, тэрээр Г.Дэлгэрмаатай хамтарч ажиллах нэрээр ажлын байран дээр нь хүчирхийлсэн гэх мэдээлэл 2014 онд цацагдаж байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаагаа зарласан байдаг. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хурцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна” гэх мэдээлэл цацагдаж байв. 

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн үнэмлэх