LIVE: Цахим сонгуульд Ц.Оюунгэрэл биш М.Тулгат ялалт байгуулсан гэж мэдэгдэв

LIVE: Цахим сонгуульд Ц.Оюунгэрэл биш М.Тулгат ялалт байгуулсан гэж мэдэгдэв

АН-ын даргыг тодруулах Ц.Тувааны цаасан сонгууль болон С.Эрдэнийн цахим сонгууль өнөөдөр /2021.03.28/ явагдаж дууслаа байна. Тэгвэл цахим сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дотоод сонгуулийн дарга  гэх Х.Алтанхуяг “манай дотоод сонгуулийн сүлжээнд томоохон халдлагыг хийсэн. Энэ үеэр бид нөөц сервер рүү шилжүүлж ямар нэг алдаа эрсдэл гараагүй” гэсэн юм. Мөн тэрээр “цахим сонгуулийн дүн”-г өргөн мэдүүлж байна. АН-ын цахим сонгуульд нийт 30077 АН-ын гишүүн саналаа өгсөн. Ирц 20.91 хувь байв. Тус сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан гэв. 

Нэр дэвшигчдийн онооны эрэмбэ: 

  1. М.Тулгат
  2. Ц.Оюунгэрэл
  3. Ч.Өнөрбаяр
  4. Ц.Уртнасан
  5. Л.Гүндалай