Өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ирж уулзжээ

Өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ирж уулзжээ

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан юм. 

Гэсэн ч түүний биеийн байдал хүндэрсэн тул эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, Т.Хүрэлбатын өлсгөлөнг өнгөрөгч шөнө албадан буулгасан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тэрээр дахин өлсгөлөнгөө үргэлжлүүлж эхэлсэн төдийгүй өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж түүн дээр ирж уулзжээ. Энэ үеэр Ц.Нямлорж "Хууль шүүх арай ч ийм байгаагүй юм. 2010 оноос өмнө гайгүй байсан” гэж хэлээд явсан талаар тэнд байсан хүмүүс хэлж байв. 

Сонирхуулахад, Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь түүнийг ийнхүү суллахыг шаардаж байгаа ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй юм. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.