Цаасаар санал хураах АН-ын даргын сонгуулийг хойшлуулах шаардлагыг С.Эрдэнэболд хүргүүлжээ

Цаасаар санал хураах АН-ын даргын сонгуулийг хойшлуулах шаардлагыг С.Эрдэнэболд хүргүүлжээ

Маргааш /2021.03.28/ болох АН-ын даргыг тодруулах цаасан сонгуульд О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар нэр дэвшиж буй.

Харин УОК-оос “Гуравдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 6 цагаас эхлэн халдварын тархалт өндөр байгаа Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг "Улаан түвшин" -д шилжүүлнэ” гэж мэдэгдсэн. Иймд тус аймгуудад хөл хорио тогтож болзошгүй байгаа юм. 

Иймээс тус аймгуудад  АН-ын даргыг цаасаар тодруулах сонгуулийн санал хураалтыг өнөөдөр /2021.03.27/ явуулж байгаа ажээ. Гэтэл нэр дэвшигч С.Эрдэнэболд тус санал хураалтыг эсэргүүцэж АН-ын Дотоод сонгуулийн хороонд хандаж, “Сонгуулийн санал хураалтын өдрийн өөрчлөх, нааш татах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус сонгуулийг хойшлуулах саналтай байна” гэсэн шаардлага хүргүүлжээ. 

С.Эрдэнэболдын шаардлага