АН-ын даргын сонгууль маргааш уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдана гэв

АН-ын даргын сонгууль маргааш уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдана гэв

2021 оны 03-р сарын 26-ны өдрийн УОК-ийн шийдвэрийг үндэслэн улаан бүст орсон аймгуудад /Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв/ Ардчилсан намын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалтыг өнөөдөр буюу 03-р сарын 27-ны өдрийн 12:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл зохион байгуулахаар болсон. Дээр нэрлэснээс үлдсэн аймаг, орон нутагт хуваарьт өдрөө буюу 03-р сарын 28-ны өдөр өглөөний 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдах талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал мэдэгдлээ. 

Түүнчлэн намын даргын сонгууль уламжлалт цаасан  хэлбэрээр болж буй нь цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, санал хураалтыг зохион байгуулах зохицуулалтыг сайн хийсэн болохыг мэдээлсэн юм.