УОК: Дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэл хөл, хорио тогтоохгүй

УОК: Дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэл хөл, хорио тогтоохгүй

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаан /2021.03.26/ 19.00 цагт эхэлсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлөөс ирэх сарын 05-аас /2021.0.4.05/ эхлэн Улаанбаатар хотод 14-20 хоногийн хатуу хөл, хорио тогтоох саналыг гаргасан байна. 

Тиймээс Улсын онцгой комисс хуралдаж дээрх саналыг дэмжиж шийдвэр гаргах эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн улаан түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Харин дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоовол бүх иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. 

Тодруулбал, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргасан байна.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид 4 сарын 05-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд УЛААН түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна" гэлээ.

Ү3ЭХ: